Буцах үнэмлэх олгох

2023-01-04


Тус Консулын газар нь үндэсний гадаад паспорт олгох боломжгүй бөгөөд эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно.
Буцах үнэмлэх авахын тулд дараахь баримт бичгийг бүрдүүлж, КГ-т өөрийн биеэр ирнэ.

   1.Буцах үнэмлэх олгохыг хүссэн Консулын газрын нэр дээр гаргасан өргөдөл
   2. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
   3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа
   4.  3х4 см-ийн хэмжээний цээж зураг 1 хувь
   5. Буцах үнэмлэхний төлбөр 112.50 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ-д хүчин төгөлдөр QR кодоор КГ-т төлнө.

Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.