Төрсний бүртгэл

2023-01-04


Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор КГ-т ирж бүртгүүлнэ. Төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ: Үүнд
1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа эх хувь, эсвэл дүүргээс тамга дарж баталгаажуулсан хуулбар
2. Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар)
4. Төрснийг бүртгэх анкет, болон өргөдлийн маягт (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг эх харилцан тохиролцож тус тусдаа өөрийн эх хэл дээр гаргасан өргөдөл, монгол хэл дээрх орчуулга хавсаргах)
5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн нэрээр бүртгүүлэх бол эцэг, эх тус тусдаа өргөдөл гаргана.


Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд нэмэлтээр УБЕГ-ын бүртгэлийн хэлтсээс Монгол Улсад давхардуулан бүртгэл хийлгээгүй, суугаа газрын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй тухай лавлагаа авсан байх.

Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэнэ.
“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгохыг анхаарна уу.

Хэрэв таны хүүхэд БНХАУ эсвэл бусад улсын харьяат иргэнээр бүртгэгдсэн бол Таны хүүхдэд Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу.
Жич: Шуудангаар материалаа хүлээн авахгүй болсон тул хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор эцэг эхийн аль нэг өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Холбогдох хуулийн заалт:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /6 дугаар зүйл.Төрсний бүртгэл/
 

Үйлчилгээний хураамж 75 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор  КГ-т төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)