Нас барсны бүртгэл

2023-01-04


Тус КГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.  Үүнд:

    - Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт),

    - Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар

    - Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт

    - Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар

    -Үйлчилгээний хураамж 75 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор  КГ-т төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)