Гэрлэлтийн бүртгэл
2023-01-04
Монгол Улсын иргэн гэрлэлтээ КГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
2. Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа. ТҮЦ машин болон Е-mongolia гийн лавлагаа байж болно.
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
4. Эхнэрийн талын гэрч болон нөхрийн талын гэрчийн тус тусын өргөдөл /овог нэр бүтэн бичих, регистрийн дугаар тусгасан байх/
5. Гэрлэснийг бүртгэх анкет, огноо, гарын үсэг зурсан байх
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх
БНХАУ болон бусад гадаадын иргэн гэрлэлтээ бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/
2. Тухайн улсын холбогдох байгууллагаас өгсөн гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
3. эсвэл тухай иргэн өөрийн улсдаа гэрлээгүйг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
4. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн эх хэл дээрээ бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт, орчуулгын маягт хавсаргав/
5. Гэрлэлтийн гэрчийн өргөдөл, гадаадын иргэн гэрч болох тохиолдолд монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/
Үйлчилгээний хураамж 75 юань ба Wechat pay, Alipay зэрэг БНХАУ улсад хэрэглэгддэг QR кодоор КГ-т төлнө. (Бэлэн мөнгө хүлээн авахгүй)
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр КГ-т ирж бүртгүүлэх шаардлагатай. Гэрлэлтийн гэрч нь 18 нас хүрсэн байх ба гэрчээр байлцах.
Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.