Харилцан айлчлалууд

2022-11-28


 

Нэг. Монгол Улсаас БНХАУ-д айлчилсан төлөөлөгчид:
1952, 1959, 1962 онд СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал
1954 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу
1960 онд АИХ–ын дарга Б.Жаргалсайхан
1988 онд АИХ–ын дарга Л.Ринчин
1989 онд ГЯЯ–ны сайд Ц.Гомбосүрэн
1990 онд АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат
1991 онд Дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж
1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
1994 онд УИХ–ын дарга Н.Багабанди
1996 онд Ерөнхий сайд П.Жасрай
1997 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
2000 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Н.Туяа
2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
2006 онд Ерөнхий сайд М.Энхболд
2008 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад хэргийн сайд С.Оюун
2009 онд Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Гадаад харилцааны сайд С.Батболд,
2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2011 онд Ерөнхий сайд С.Батболд
2012 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014 онд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд Л.Болд,
2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх
2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Хоёр. БНХАУ-ын талаас Монгол Улсад айлчилсан төлөөлөгчид:
1954, 1960 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай
1989 онд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь
1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанкунь
1994 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн
1997 онд БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Цяо Ши, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичэнь
1999 онд БНХАУ-ын дарга Зян Зөминь
2001 онд Гадаад явдлын яамны сайд Тан Зясюань
2003 онд БНХАУ-ын дарга Ху Жиньтао
2005 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслолд оролцсон
2007 онд Гадаад хэргийн сайд Ян Жечи
2008 онд БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин
2009 онд ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Сахилга батыг Хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хө Гуоцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй айлчилсан, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Зян Шушөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон
2010 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао
2011 онд Гадаад хэргийн сайд Ян Жечи, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Намын Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан
2012 онд Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо
2013 онд Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Самбуупунцаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Гадаад хэргийн сайд Ван И
2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян
2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И,
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун
2019 онд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань