Консулын мэндчилгээ
2022-11-28
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод суугаа Консулын газрын цахим хуудаст тавтай морилно уу.
Энэхүү хуудаснаа та бүхэн Консулын газрын үйл ажиллагаатай цаг тухайд нь танилцахын сацуу өөрсдөдөө хэрэгцээтэй олон шинэ мэдээлэл олж авна гэж найдаж байна.
Хоёр улсын болон аймаг, байгууллага хооронд хэрэгжиж буй хамтын ажиллагаа, мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээлэл цахим хуудасны маань бас нэгэн гол хэсэг байх болно.
Та бүгдэд сайн сайхныг хүсье
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод суугаа Консулын газрын хамт олон