images

УЛИРАЛД 7800 ОРЧИМ С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООР ХЯТАДЫН ТАЛТАЙ ЗӨВШИЛЦСӨН

Мэдээ мэдээлэл

2022-11-11

115

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Монгол, Хятадын хэлэлцээрийн дагуу Авто тээврийн үндэсний төв жил бүр Хятадын талтай уулзалт хийж, С зөвшөөрөл өгдөг. Энэ хүрээнд Хятадын талтай зөвшилцөж, нийт 6000 зөвшөөрөл өгдөг байсныг улиралд 7800 орчим болгож нэмэхээр тогтжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тээвэрлэлт хийж буй гурван компанид квотоо өгөх юм байна.

С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ШАТ ДАМЖЛАГУУД НЭЛЭЭД САЙЖИРЧ БАЙГАА Ч ОЙЛГОЛЦЛЫН АСУУДЛУУД БИЙ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.НАРАНЦОГТ:

-Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоол гарч, гадаад валютын улсын нөөцийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсэг Батболд дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам Монголбанкнаас гараад төлөвлөгөө гарган ажиллаж байна. Засгийн газрын тогтоол дээр хэд хэдэн тогтолцооны шинжтэй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад тодорхой үүрэг даалгавар өгсөн заалтууд бий. Энэ заалтын дагуу долоон багц ажлаас бүрдсэн ажлын төлөвлөгөө гаргаад, хугацаа заан, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд ажиллаж байна.

Энэ ажлын нэг нь С зөвшөөрөлтэй холбоотой заалт. С зөвшөөрөл олгохтой холбоотой шат дамжлагууд нэлээд сайжирч байгаа ч ойлголцлын асуудал байгаа юм. Дунд нь нэг байгууллага гарч ирээд. Тогтоолын 5 дугаар заалт дээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, хуулийн этгээд ашигт малтмалыг уул уурхайн нөхцлөөр байгуулахыг зогсоож, хилийн үнээр борлуулах, байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаан дахь аж ахуй нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт даатгасан.