images

ХИЛИЙН БООМТУУДЫГ ТҮШИГЛЭН “МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС” БАЙГУУЛНА

Мэдээ мэдээлэл

2022-10-26

111

Засгийн газраас Баруун, Төвийн, Хангайн бүсэд болон Зүүн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах шийдвэр гаргасан байна.

Ингэснээр мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн маллагаагаар маллаж, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн болон бусад малын гаралтай  түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврын дагуу болон олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан аж.