ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-Д АЙЛЧИЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Цар тахлын дараах Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх анхны албан ёсны айлчлал юм. Өвлийн олимпийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотод олимпийн нээлтэд оролцож байсан билээ.
БНХАУ-ын Коммунист намын Ардын их хурал энэ өдрүүдэд хуралдаж, Ши Жиньпиний бүрэн эрхийг гурав дахь удаагаа сунгах төлөвтэй байгаа. Намын 20 дугаар их хурал өнгөрсөн Ням гаригт эхэлсэн бөгөөд бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. БНХАУ-ын хувьд "Тэг Ковид" арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
Цар тахлын дараах үе буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, Төрийн гурван өндөрлөг олон гадаад айлчлалуудыг хийсэн бол Монгол Улсад ч ирэх гадны төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж буй. 2022 оны гадаад харилцааны арвин ургацтай жил хэмээн судлаачид дүгнэж буй.