images

“ЗҮҮНБАЯН-ХАНГИ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН 100 КМ-Т ДЭЭД БҮТЦИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2022-09-08

145

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Монголын төмөр зам” ТӨХК оролцож байна.

Шинээр барьж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замд хилийн Ханги боомт талаас төмөр замын эхлэл цэг хүртэлх 100 гаруй км төмөр замын дээд бүтцийн 2 дугаар үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хүний нөөц, зам засварын машин механизм, тоног төхөөрөмжид тулгуурлан гүйцэтгэх юм.