ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР ӨДӨРТ ДАМЖИХ АЧАА ЭРГЭЛТ 90,000 ТОНН ХҮРЛЭЭ
Есдүгээр сарын хоёрны байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дамжих ачаа эргэлтийн хэмжээ 90 мянган тонн хүрснийг “SXCoal” мэдээллээ.
Наймдугаар сарын дунд үед ачаа эргэлт өдөрт дунджаар 80 мянган тонн байжээ. Есдүгээр сарын хоёрны өдөр Гашуунсухайт боомтоор 87 мянган тонн нүүрс экспортолсон байна. Мөн тухайн өдөрт 2.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.
Боомтын удирдлага БНХАУ-ын Засгийн газрын шаардлагын дагуу цар тахлын хяналтыг чанд хатуу мөрдөж байгаа юм. Үүний зэрэгцээ гаалийн хяналт шалгалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байгааг “SXCoal” онцоллоо.