images

БНХАУ РУУ ДОЛОО ХОНОГТ ЗУРГААН НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛНЭ

Мэдээ мэдээлэл

2022-09-01

52

Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцжээ. Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байна.