images

НҮҮРС ТЭЭВРИЙН 900 ЧИНГЭЛЭГ ЭКСПОРТОД ГАРЧЭЭ

Мэдээ мэдээлэл

2022-08-29

131

Наймдугаар сарын 19-өөс 25-ны өдрүүдэд 6,716 автомашин, 900 чингэлэг нийт 824.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 14,032.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 25 хувиар өсөв.

7 хоногт 304 автомашин, 196 чингэлэг буюу оны эхнээс 948 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 9 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 679 автомашин, 962 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,550.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 51 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 11.39 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 78 хувь, зэсийн баяжмал 78.2 хувь, төмөр 50.4 хувь, алт 56.9 хувь, цайр 93.2 хувь тус тус байна.