images

VII САРД БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 45.2 ХУВИЙГ МОНГОЛ УЛС ДАНГААР БҮРДҮҮЛЖЭЭ

Мэдээ мэдээлэл

2022-08-24

134

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт тав дахь сардаа дараалан өслөө. Долоодугаар сард БНХАУ 6.12 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 62.23 хувиар, өмнөх сараас 22.78 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 45.2 хувийг Монгол Улс, 32.8 хувийг ОХУ нийлүүлсэн бол үлдсэн хувийг Канад, АНУ, Индонез улс бүрдүүлжээ.

Тайлант сард коксжих нүүрсний импортын үнийн дүн 1.56 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 134.5 хувиар өссөн байна. Нүүрс импортлох дундаж үнэ тонн нь 255.9 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 79 ам.доллароор өсжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2n9u