АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА
Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг авто тээвэр болон төмөр замын тээврээр 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаад байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өнөөдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргалаа.