ЦӨЛЖИЛТ, ШОРООН ШУУРГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жинсунтай уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын уулзалт, ярианы үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-д айлчлуулах, хилийн боомтуудаар нэвтрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхайлах, цөлжилт болон шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бодит хамтын ажиллагааг эхлүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис зэрэг аюултай бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийх зэрэг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцав.