ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ БООМТОД АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Гашуунсухайт-Ганцмодны боомт болон Тавантолгойн бүлэг ордод ажиллана. Тэрээр нүүрсний уртын тээвэр, Цагаан хадны нөхцөл байдалтай танилцах аж. Мөн энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компаниар зочлох юм байна.