5 САРЫН 31-НИЙ ӨДРӨӨС НҮҮРСНИЙ ЗАДГАЙ ТЭЭВЭР ЭХЭЛНЭ
Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй тул энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэх болжээ.
Хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлсэн байна.