images

16 НАСАНД ХҮРСЭН ИРГЭН БҮРД ТООН ГАРЫН ҮСГИЙГ ҮНЭГҮЙ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2022-05-02

134

Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Иргэний үнэмлэхний чипт, гар утасны аппликэйшнд тоон гарын үсгийг суулгаж байна. Бид үүгээр эхлэлийг тавилаа. Төрийн байгууллага, иргэн төрөл бүрийн цахим үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан авч болно. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм.

Таван жилийн дараа хугацаа дуусвал үргэлжлүүлэн сунгах боломжтой. Улсын бүртгэлийн байгууллагын салбарууд, цаашлаад бүх хороодод хүртээмжтэй байлгана.

Цахим орчинд үйлчилгээ авах хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд авна. Уг гарын үсгийг авсан, аваагүй гэж иргэдийг ялгаварлахгүй. Банкинд очоод үйлчилгээ авахад хурууны хээгээ уншуулдаг байсан бол одоо цахим гарын үсгээ оруулна.

Тоон гарын үсэг нь биечлэн очиж зурсан гарын үсгээс илүү ач холбогдолтой байдаг. Бодит амьдралд энэ гарын үсгийг би зурсан, зураагүй гэх асуудал үүсдэг. Харин тоон гарын үсэг энэ асуудлыг байхгүй болгоно.

256 тэмдэгтэй алгоритм өгөгдөл бий. Үүнийг тайлж унших программ байгаа. Гадаадад байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийг авах боломжтой. Манай байгууллагын бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана. УБЕГ иргэнээ таньж баталгаажуулахын тулд иргэнийг биеэр ирэхийг шаарддаг байсан. Харин тоон гарын үсэг ашиглаж эхэлснээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар хийх бололцоо бүрдэж байна.

2023 оноос цахим гадаад паспортыг ашиглаж эхэлнэ. Үүний дэд бүтцийг тоон гарын үсгээр шийдэж буй юм. Цаашид бид тоон гарын үсгээр маш олон үйлчилгээг авах хаалга нээгдэх юм.