images

Б.БАТЦЭЦЭГ: ҮХЭР, ХОНИНЫ МАХЫГ БНХАУ РУУ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛНЭ

Мэдээ мэдээлэл

2022-05-01

145

Цар тахлын жилүүдэд зогсоод буй мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Тодруулбал, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийснээр энэ сарын 20-ноос эхлэн үхэр, хонины махыг экспортолж эхлэх боломжтой болсон байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна" гэж мэдээлжээ.