БНХАУ нүүрсний нийлүүлэлтээ нэмэхээр импортын татвараа "тэглэх"-ээр болов
Одоогийн тариф нүүрсний төрлөөс хамааран 3-6 хувийн хооронд байгаа аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж, БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний улиралд 24 хувиар буураад байна.
Өнгөрсөн оны намар нүүрсний хомсдолоос шалтгаалан эрчим хүч саатсанаас хойш БНХАУ-ын удирдагчид нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд анхаарах болсон юм.
Ингэснээр дотоодын компаниуддаа түшиглэн өнгөрсөн онд олборлолтоо дээд түвшинд хүргээд байсан бол энэ онд хүчин чадлаа дахин 300 сая тонноор нэмэгдүүлэхийг зорьж байна.
БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч Индонез улс аль хэдийн нүүрсний тарифаа тэглүүлээд байсан юм.
Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/6nyjy