Эрээн хотод КОВИД-19-ын 1 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хөл хорив.
Эрээн хотын Шуурхай штабаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот мэдэгдлээр, КОВИД-19-ын 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэв.
23-ны өдрийн 11 цагийн байдлаар КОВИД-19-ын халдварын эерэг тохиолдол 3 болж, хотын 9 хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байна.