images

Эрээн хотын хөл хориог хэсэгчлэн сулруулах шийдвэр гаргасан тухай

Шуурхай мэдээ

2022-09-12

195

Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй 3 бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах, хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргав.