images

КОВИД-19-ын талаар

Шуурхай мэдээ

2022-08-24

190

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн мэдээллээр, нийт хотын иргэдэд 21-24-ний хооронд  ПСР шинжилгээ хийхэд тусгаарлалтаас бусад газруудад ковид-19-ын тохиолдол шинээр бүртгэгдээгүй тул 25-26-нд хийх ПСР шинжилгээг түр зогсоож, 27-нд хийхээр шийдвэрлэн энэ хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

  1. 8 дугаар сарын 25-26-нд дунд эрсдэлтэй бүсэд тусгаарлалтад буй иргэдэд үргэлжлүүлэн бүх нийтээр 2 удаагийн ПСР шинжилгээг хийнэ.
  2. Тус хугацаанд өрх бүр 1 картаар өдөрт 1 хүн 1 удаа гарч өрхийн хэрэгцээний зүйлсээ зохицуулна.
  3. 8 дугаар сарын 27-ны өглөөний 06.00 цагаас эхлэн Цар тахлаар урьчилан сэргийлэх, хянах шаардлагын дагуу бүх иргэдээс ПСР шинжилгээ авч Шуурхай штабын шийдвэр гарах хүртэл хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлнэ.
  4. 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд хотоос гарах шаардлагатай иргэдийн нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.