КОВИД-19-ын талаар
Эрээн хотод 2022 оны 8 дугаар сарын 14-өөс хатуу хөл хориог хэсэгчлэн цуцалснаас хойш 3 хоног тутамд хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч улмаар 20-ны өдөр ковидын 1 тохиолдол илэрсэн тул тус өдрийн 16 цагаас эхлэн хатуу хөл хорионы дэглэмд дахин шилжүүлж, 3 өдөр дарааллан ПСР шинжилгээ авах шийдвэрийг Шуурхай штабаас гаргав. 21-ний өдөр Шуурхай штабаас хийсэн хэвлэлийн бага хурлаар Хуан Бин гудамжийг дунд эрсдэлтэй бүсээр зарлаж, 64519 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд эерэг тохиолдол 3 бүртгэгдсэн байна.