images

КОВИД-19-ын талаар

Шуурхай мэдээ

2022-08-08

156

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн мэдээллээр, цар тахлын 2 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс батлагдсан 20, шинж тэмдэггүй 27 нийт 47 тохиолдол бүртгэгдэж эмнэлэгт тусгаарлалтад эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэрсэн тохиолдол байхгүй, ойрын хавьтлын 2216, дам хавьтлын 1773 иргэнийг тусгаарласан ба өндөр эрсдэлтэй 7, дунд эрсдэлтэй 13 хороолол байна.    

Бусад газруудаас ирсэн тусгаарлагдсан хүмүүсийг буцаах зорилгоор 6-ны өдрөөс эхлэн бага эрсдэлтэй хороолол, буудлуудад байрлаж буй иргэд, ачаа тээврийн машины жолооч нараас ПСР шинжилгээ авч, нутаг буцаах ажлыг зохион байгуулж нийт 918 иргэнийг зорьсон газарт нь “цэгээс цэгт, гараас гарт” зарчмын дагуу хүргэсэн байна.

Мөн тус өдрийн Улсын Эрүүл мэндийн хорооны мэдээллээр, 31 ӨЗӨ, муж, хотод цар тахлын 324 тохиолдол үүнд, Хайнань 259, Гуан Дун 37, ӨМӨЗО 12, Жөзянь 4, Хунань 3, Бээжин 2, Хөбэй 2, Гуанси 2, Хубэй 1, Чунцин 1, Сычуань 1, халдвар авсан шинж тэмдэггүй хүмүүсээс батлагдсан 42 (Хайнань 33, Жөзянь 4, Хунань 3, Гуанси 2) тохиолдол бүртгэгдсэн ба одоогоор нас барсан тохиолдол байхгүй.

Мөн Хятад улс даяар 483 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд: Хайнань 245, Жөзянь 82, Шинжаан 69, Хөнань 25, Хөбэй 13, Бинтуань 11, Гуанси 10, Хубэй 9, Гуандун 6, Шаньдун 3, Чунцин 3, Ганьсу 3, ӨМӨЗО 2, Жилин 2 байна.