images

Эрээн хот дахь цар тахлын нөхцөл байдлын талаар

Шуурхай мэдээ

2022-08-05

152

8 дугаар сарын 4-ний 24 цагийн байдлаар ӨМӨЗО-нд 28 батлагдсан  тохиолдол, үүнд Бугат 2, Эрээн 19, Улаанцав 6, Ордос 1, шинж тэмдэггүй 19 тохиолдол бүгд Эрээн хотод бүртгэгдсэн байна.

Ийнхүү Эрээн хотод цар тахлын нийт 38 тохиолдол бүртгэгдэж, 6 газрыг өндөр эрсдэлтэй бүсээр, 11 газрыг дунд эрсдэлтэй бүсээр зарласан байна. Эрээн хотод нэмж бүртгэгдсэн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байгаа иргэдээс гарсан тохиолдлууд байна.

Эрээн хотын Шуурхай штабаас 3-ны өдрийн байдлаар анх удаагаа нийгэмд халдвар илрээгүй талаар мэдээллэв. Тус хугацаанд хотын 65651 иргэнээс шинжилгээ авснаас бүгд сөрөг гарсан. 8 дугаар сарын 4-ний 12 цагийн байдлаар ойрын харилцаат 1751, дам харилцаат 1430 иргэнийг тусгаарлаад байна