images

Эрээн хот дахь цар тахлын нөхцөл байдлын талаар

Шуурхай мэдээ

2022-06-03

160

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Эрээн хотод  ковидын батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэв. Үүнээс шинж тэмдэггүй 2 тохиолдол байна.

Нийт 7428 иргэнийг тусгаарлаж байгаа бөгөөд үүнээс 361 иргэнийг тусгаарлалтын байранд, 7067 иргэнийг гэрийн тусгаарлалтад байна.

6 дугаар сарын 2-ны өглөөний 7 цагийн байдлаар нийт 69091 иргэнд ПСР шинжилгээ хийсэн ба 3-ны өдрийн 14.30 цагаас давтан шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 15 цагийн байдлаар 10833 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.