Эрээн хотод КОВИД-19-ын 4 тохиолдол илэрч хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэр гарав
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр КОВИД -19-ын 4 тохиолдол илэрч, хотын дүүрэг хороололд хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргав.
Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, албан байгууллагуудыг онлайнаар ажлаа явуулж, иргэдийг гэрээс гарахгүй, хүргэлтийн үйлчилгээ авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна.