Зорчих хөдөлгөөний хязгаарлалт
ӨМӨЗО-ны Манжуур, Хөххот, Бугат хотуудад ковид-19-ын тархалт дахин бүртгэгдэж тус хотуудаас бусад хот мужууд руу зорчих хөдөлгөөний хязгаарлалт үргэлжилж байна.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг шуурхай авах зорилгоор дээрх хотуудаас Эрээн хот руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариу, 14 хоногийн тусгаарлалт хийж тус хугацаанд 5 удаагийн ПСР шинжилгээ авах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Мөн 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрээн хотын нийт оршин суугчид болох 67956 иргэнд ПСР шинжилгээг богино хугацаанд хийж, бүгд сөрөг хариу гарсан талаар Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас мэдэгдэв.