images

Цар тахлын дэглэмийг чангатгах мэдэгдэл

Шуурхай мэдээ

2022-02-16

152

ӨМӨЗО-ны Хөх хотод 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цар тахлын 3 эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан цар тахлын дэглэмийг чангатгах мэдэгдлийг Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргав. Үүнд:

Сүүлийн 14 хоногт Хөх хот руу зорчсон иргэд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабт мэдэгдэх, тус хот руу нэвтрэх, хотоос гарах үед 48 цагийн ПСР шинжилгээ хийхээс гадна ирснээс хойш дахин нэг удаагийн ПСР шинжилгээнд хамрагдах, мөн түүнчлэн Хөххот, Манжуур хотын болон бусад өндөр дунд эрсдэлтэй нутгаас ирсэн иргэд 48 цагийн дотор ПСР-ын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу гартал өөрийгөө тусгаарлах, ханиалгах, халуурах, булчин өвдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй шуурхай штабт мэдэгдэх шаардлагыг тавьж, урьд нь гарсан 91 тоот мэдэгдлийг чанд мөрдөхийг анхааруулжээ.