Эрээн хотын Шуурхай штабын мэдэгдэл
2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомт нүүрс, төмрийн хүдэр, тоннын ууттай зэсийн баяжмалын импортыг шат дараатай нээж байгааг олон нийтэд мэдээлэв. Автозамаар чингэлэгтэй нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг мөн мэдээлсэн байна.