Эрээн хот дахь цар тахлын нөхцөл байдлын талаар
2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Эрээн хотод ковидын батлагдсан 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тусгаарлан эмчилж байна. Тус өдрийн 15:00 цагийн байдлаар ковидын халдар авсан өвчтөний ойрын хавьталд 196 хүн байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Ковидын нийт халдварыг илрүүлэхэд 10 гаруй удаагийн шинжилгээ авахаар төлөвлөж байна.