Хятад дахь цар тахлын нөхцөл байдлын талаар.
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд цар тахлын 22 тохиолдол бүртгэгдсэнээс гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 18 (Гуанси 5, Шанхай 5, Юньнань 3, Гуандун 2, Сычуань 2, Ляонинь 1), орон нутгийн 4 тохиолдол (Ляонинь 2, Юньнань 2) бүртгэгдсэн. Тухайн өдөр 70 өвчтөн эдгэрсэн ба 3898 ойр дотны сэжигтэй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарчээ. Одоогийн байдлаар гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 383 тохиолдол бүртгэгдсэн 2 хүнд, 1 сэжигтэй тохиолдол байна. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд өндөр эрсдэлтэй бүс нутаг 2, дунд эрсдэлтэй бүс нутаг 24 байна. Бүс нутгаар ангилвал өндөр эрсдэлтэй (Ляонинь мужийн Далянь хот), дунд эрсдэлтэй (Бээжин 1, Жянсу 2, Юньнань 2, Ляонинь 19) газруудад хэсэгчилсэн байдлаар өндөр болон дунд эрсдэлтэй бүс нутгаар тогтоосон.