images

Мал эмнэлгийн ерөнхий газрын эмч нар нэгдсэн сантай болсон байна.

Мэдээ мэдээлэл

2021-12-08

190

Монгол Улсад 2020 оны 1-р сараас мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, 332 сумын мал эмнэлгийн тасаг, 1056 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар /vet.certificate.mn/ цахим хаягаар мал эмнэлгийн үйлчилгээ болон мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, төхөөрөх, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих боломжтой болсон. Энэ нь малын эрүүл мэнд, чанар, стандартыг эргэн мөшгөх, баталгаажуулах, улмаар экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.