“Хятад хэлний гүүр” тэмцээний 20 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулагдав.
БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Хятад болон гадаад хэлний солилцооны төвөөс зохион байгуулдаг “Хятад хэлний гүүр” тэмцээний 20 жилийн ойн баярын арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдав.
Тус баярын арга хэмжээнд Элчин сайд Т.Бадрал цахимаар мэндчилгээ дэвшүүлж, элчин зөвлөх Х.Сайхансанаа урилгаар оролцон энэ жилийн ээлжит тэмцээний Ази тивийн ялагчаар шалгарсан Монгол Улсын оюутан М.Тэнгисийн шагналыг төлөөлөн гардан авав.
Уг арга хэмжээнд БНХАУ-ын Боловсролын сайд Хуай Жинпөн, БНХАУ-д суугаа элчин сайд нар, Хятад хэлний гүүр тэмцээний үе үеийн шүүгч, сургагч багш нар болон энэ жилийн тэмцээнд шагналт байр эзэлсэн оюутан залуучууд зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид оролцов.