2021 онд Хятад улс дэлхийд нийтдээ 2.7 тэрбум вакцин нийлүүлсэн байна.
Хятадын Хүнс, эмийн групп биотехнологийн Синофарм компани 2.7 тэрбум вакцинийг дэлхийн 112 оронд нийлүүлсэн ба Хятад Улсын жилд үйлдвэрлэх ковидын вакцины хэмжээ 7 тэрбум гэж тогтоосон байна. Одоогийн байдлаар Хятадын Биотехнологи ХХК нь коронавирусын шинэ омог болох омикрон хувилбарын судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гурван үе шаттайгаар явуулж байна.
Эдгээрийн дотор Бээжингийн Биологийн хүрээлэн, Уханий биологийн хүрээлэн хамтран зах зээлд худалдаалагдаж байгаа Дельта болон Бетта омог болон идэвхгүйжүүлсэн вакцинуудад хөндлөн саармагжуулах туршилт хийхээр төлөвлөж байна. Мөн омикрон хувилбарын эсрэг вакцины судлагаа, боловсруулалтыг эхлүүлээд байгаа юм байна.