Хятад дахь цар тахал болон вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар.
2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд цар тахлын 44 тохиолдол бүртгэгдсэнээс гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 20 (Шанхай 10, Гуанси 4, Бээжин 2, Тянжянь 2, Хөнань 1, Чунцин 1), орон нутгийн 24 тохиолдол (Бээжин 14, Хар мөрөн 4, ШУӨЗО 2, Хөбэй 1, Хөнань 1, Гуандун 1) бүртгэгдсэн. Тухайн өдөр 173 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан ба 3395 ойр дотны сэжигтэй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарчээ. Одоогийн байдлаар гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн 1049 тохиолдол бүртгэгдсэн ба 3 сэжигтэй тохиолдол байна. |