ХЯТАД РУУ НЭВТРЭХИЙН ӨМНӨ
Эрээн боомтоор зорчих Монгол Улсын иргэдэд өгөх зөвлөмж
1. Паспорт ба зорчих хугацаа
- ГХЯ-ны жагсаалтаар Монгол Улсын иргэд БНХАУ-д бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл визгүй зорчино.
- Паспортын хүчинтэй хугацаа, бүрэн бүтэн байдал, өөрийн зорчих эрхийг урьдчилан шалгана.
- Ажиллах, суралцах, удаан хугацаагаар оршин суух бол зорилгод тохирох виз, зөвшөөрлийн нөхцөлийг урьдчилан тодруулна.
- Очих газрын хаяг, холбоо барих хүн болон буцах төлөвлөгөөгөө бэлэн байлгана.
ГХЯ-ны визгүй зорчих жагсаалт: https://www.consul.mn/visa/c/24
2. Нэвтрэх хуудас хэрхэн бөглөх вэ
- Хятадын Цагаачлалын албаны албан маягтад нэвтрэх мэдээллээ урьдчилан бөглөнө. Үйлчилгээ үнэ төлбөргүй.
- Онлайнаар бөглөх боломжгүй бол Хятадын хилийн боомт дээр байрлах киоск төхөөрөмж ашиглаж болно.
Албан маягт нээх: https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPC/
3. Бэлэн мөнгө ба гаалийн мэдүүлэг
- Бэлэн юань: нэг хүн нэг удаа 20,000 юаниас хэтрүүлэхгүй.
- Хятад улс руу орохдоо нийт гадаад валютын бэлэн мөнгө 5,000 ам.доллартай тэнцэх дүнгээс давбал гаальд бичгээр мэдүүлнэ.
- Нэг өдөр болон богино хугацаанд олон удаа хил нэвтэрдэг иргэдэд тусгай нөхцөл үйлчилдэг.
- 20,000 юаниас илүү мөнгийг мэдүүлээд шууд авч орж болно гэж ойлгож болохгүй. Буцах үеийн гадаад валютын нөхцөлийг мөн тусад нь шалгана.
Албан тайлбар: https://ka.sz.gov.cn/ztzl/yhkayshjrgcs/news/content/post_12284067.html
4. Хүнс, бараа, эм авч явах
- Борц, мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүн, бяслаг, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн, шинэ жимс, үр суулгац нь хориглосон жагсаалтад хамаардаг. Зөвшөөрөл, хорио цээрийн тусгай нөхцөлөө шалгалгүй авч явж болохгүй.
- Эм, тариа авч явах бол нэр, найрлага, хэмжээгээ гаалиас урьдчилан тодруулж, эмчийн жор зэрэг холбогдох баримтаа бэлтгэнэ.
- Ачаандаа юу байгааг урьдчилан заавал шалгана. Доторхыг нь мэдэхгүй бусдын эд зүйл, дайвар ачааг авч явахаас татгалзах хэрэгтэй.
Хориглосон болон хязгаарласан барааны жагсаалт: https://npc.chinaport.gov.cn/npcdeclhome/home/pages/notice/%E7%AE%A1%E9%99%90%E7%9B%AE%E5%BD%95.html
5. Боомт дээр юуг анхаарах вэ
- Зөвшөөрөгдсөн гарц, хүлээлгийн хэсгийг ашиглаж, тэмдэг болон ажилтны зааврыг дагана.
- Хязгаарлалттай бүсэд зөвшөөрөлгүй зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй.
- Зориулалтын бус хэсэгт машин зогсоох, хүн болон ачаа буулгахгүй.
- Зорчихын өмнө боомтын ажиллах цаг, түр өөрчлөлтийн албан мэдэгдлийг шалгана.
Консулын газрын боомтын сэрэмжлүүлэг: https://ereen.consul.mn/post/3555
6. Хил нэвтэрсний дараа
- Зочид буудалд буувал буудал байрлах газрын бүртгэлийг хийнэ.
- Айл, түрээсийн байр зэрэг буудлаас бусад газарт хоногловол байрласнаас хойш 24 цагийн дотор өөрөө эсвэл байрлуулсан хүнээрээ орон нутгийн цагдаад бүртгүүлнэ.
- Зөвшөөрөгдсөн хугацаандаа багтаан гарч, зорчих зорилгод нийцсэн үйл ажиллагаа эрхэлнэ.
Хилээр нэвтрэх болон оршин суух тухай хууль: https://mn.china-embassy.gov.cn/lsfw2025/zytz_142598/202504/t20250410_11592387.htm
7. Гадаад паспорт гээх, өвдөх, саатуулагдах
-Гадаад паспорт гээсэн, үрэгдүүлсэн бол орон нутгийн цагдаагийн хэсэгт бүртгүүлж, буцах үнэмлэх Консулын газраас авч эх орондоо буцна.
-Яаралтай консулын туслалцаа шаардлагатай тохиолдолд Шилийн гол аймаг болон Эрээн хотод байрлаж буй газар, өөртэй тань холбогдох утас, нөхцөл байдлаа +86 156 4796 4334 шуурхай дугаараар тодорхой мэдээлнэ үү.