ХИЛИЙН БҮС ДЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөл Замын-Үүд суманд ажиллаж, хил, гааль, хууль сахиулах болон шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Эрээн–Замын-Үүд боомт нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, тээвэр, зорчигч урсгалын чухал зангилаа цэг болохыг онцолж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, харилцан уялдаа холбоог улам бэхжүүлэх талаар санал солилцов.
Мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах, хил дамнасан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал болохыг талууд тэмдэглэлээ.
Цаашид хилийн бүс дэх байгууллагууд тогтмол холбоотой ажиллаж, шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед шуурхай хамтран ажиллах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

