images

ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-08

14

2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо Монгол, Хятадын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт болов.

Уулзалтыг Монголын талаас Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч В.Батзориг, Хятадын талаас Эрээн хотын Соёл, спорт, аялал жуулчлалын товчооны дэд дарга Хан Ли Жи нар ахлан оролцов.

Уулзалтаар хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ маршрут, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Талууд Монгол, Хятадын аялал жуулчлалын байгууллага, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан аяллын шинэ маршрут боловсруулах, тур оператор компаниудын мэдээлэл солилцох, Дорноговь аймгийн байгалийн болон түүх, соёлын нөөцөд тулгуурласан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад оролцогчид аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, иргэдийн харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.