images

""ЭХИЙН АЛДАР" ОДОН АВАХ ШААРДЛАГА ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Мэдээ мэдээлэл

2026-01-14

11

“Эхийн алдар” I, II зэргийн одон авах шаардлага хангасан, хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд уг одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгодог. Иймд Эрээн хотод оршин суугаа эхчүүд дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны дотор Эрээн хотод суугаа Консулын газарт ирүүлэхийг хүсье.

Бүрдүүлэх материал:

  • “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет;
  • Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа;
  • Хүүхэд эрүүл мэнд бойжиж байгаа тухай харьяа баг, хорооны Засаг дарга эсхүл эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;
  • Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа;
  • Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

 Доорх холбоосоос татаж авна уу.

1. Эхийн алдар журам https://ereen.consul.mn/public/upload/30/files/Ekhiin aldar shine juram_1768362891.pdf

2. Маягт https://ereen.consul.mn/public/upload/30/files/Маягт_1768373491.docx

 

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар