images

Эрээн хотод Жюү жицүгийн олон улсын тэмцээн зохион байгуулагдав.

Мэдээ мэдээлэл

2025-05-12

17

2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын спортын ордонд AJP TOUR ERLIAN Жюү Жицугийн олон улсын тэмцээн эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээн нь ӨМӨЗО, Эрээн хотод хоёр дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд санаачлан зохион байгуулагчид нь Монгол улсын иргэд байсан гэдгээрээ онцлог юм. Энэ удаагийн AJP TOUR ERLIAN-2025 Жюү Жицугийн тэмцээнд 5 улсын 45 академи, клубын 602 тамирчин оролцож, 100 багц медалийн төлөө өрсөлдөх бол уг тэмцээнийг Бразил, БНСУ, Хятад, Монгол 4 улсын 10 шүүгч уг тэмцээнийг шүүн явууллаа. Тэмцээний нээлтэнд БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газрын ажилтан Ж.Гүнтэвсүрэн, Эрээн хотын Соёл, жуулчлал, хөрөнгө оруулалтын групп компанийн орлогч захирал У Жун Ху, Монголын Жюү жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Жюү жицугийн Glory академийг үүсгэн байгуулагч Р.Билгүүн, захирал Т.Цэнд-Аюуш Монголын Жюү жицугийн холбооны Дэд ерөнхийлөгч П.Бүрэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Отгонцэцэг нар оролцов.

БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан ОУ-ын Бүсийн зэрэглэлийн энэ тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг гадаад орны тамирчид оролцож байгаа бөгөөд УБ хотын Жюү Жицугийн холбооны бүх клуб,  хөдөө орон нутгийн тамирчид ирж оролцов.

Түүнчлэн тэмцээн уралдаандаа аутизм, дауны хам шинж зэрэг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулах ангилал бий болгосон нь тэдгээр бяцхан иргэдийг спортоор хичээллүүлж, урам зориг нэмэх, өөртөө итгэх итгэл бий болгож, нийгэмшүүлэх ач холбогдол бүхий сайн үйлс бож байгаагаараа онцлог юм. Тэмцээний нээлтийг морин хуурын тоглолтоор эхлүүлж, авьяаслаг бяцхан уран бүтээлчдийн үзүүлбэр үзүүлсэн нь ард түмнийхээ уламжлалт өв соёлыг таниулан сурталчилсан үйл явдал болж өнгөрлөө.