images

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг танилцуулах сургалт зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

2025-05-15

14

Хятад, Монгол хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ, тус сумын Цагдаагийн хэлтэс, Эрээн хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Газар болон Эрээнд суугаа Консулын газар хамтран 2025 оны 05 сарын 15-ны өдөр Эрээн хотын НАХГ-ийн хурлын танхимд хоёр улсын хооронд зорчдог 8-аас доош хүний суудалтай автомашины 300 орчим хятад жолооч нарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг танилцуулан, анхаарах асуудлаар сургалт, яриа хийв.