“Go Mongolia” уриан дор БНХАУ-ын 10 хотоор авто-аялал зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн Газар 2023-2028 оныг "Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих, Монгол өв соёл, түүхийг олон улсад сурталчлах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Марко поло ТРСМ” ХХК-ны төлөөлөл БНХАУ-ын 10 хотоор авто-аялал зохион байгуулж, өмнөд хөршийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дэвшилтэт үйлчилгээтэй танилцах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах аяллын гараагаа 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрээн хотоос эхлэлээ.