images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2024-12-06

36

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дунд сургуулиудад сурагч зуучлан суралцуулах тухай ташаа мэдээлэл Монгол Улсын цахим орчинд ихээр гарч буйтай холбоотойгоор Эрээн хотын  I, III, V дунд сургуулиудаас уг мэдээлэл нь худал мэдээлэл бөгөөд эдгээр сургуулиуд нь жил бүрийн 3-4 дүгээр саруудад сургууль тус бүрээс Монгол Улс руу элсэлтийн бүртгэл авах ажилтан томилж, тус сургуулиудад суралцах сонирхолтой сурагч нартай биечлэн уулзаж, элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ба аливаа байгууллага, хувь хүнийг сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа явуулах итгэмжлэл олгоогүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Иймд дээрх сургуулиудын зүгээс эцэг, эх болон сурагч нарыг элсэлттэй холбоотой хуурамч мэдээлэлд итгэхгүй байж, залилуулах, луйвардуулахаас сэрэмжлүүлж байна.

                                    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын Газар