“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гардууллаа.
Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрээн хотын ОУДС-ийн захирал Фу Мурэн, дэд захирал Пи Жиандун нарыг боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Консул Т.Мөнхгэрэл 10 дугаар сарын 10-ны өдөр гардуулж өгөв.
Эрээн хотын ОУДС нь “Бүс ба Зам Хятад, Монголын соёлын солилцоо” , “Хамтын хөгжил” зэрэг цахим төслүүд, цар тахлын үед хятад хэлний анхан шатны "Хятадын гүүр" цахим төслийг ХААИС-тай хамтран амжилттай хэрэгжүүлсэн байна. “Хятадын гүүр” цахим төслийг хэрэгжүүлснээр манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа улам идэвхжин өргөжихөд чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөр болсон юм.
Өвөр Монголын Багшийн их сургуульд Монгол Улсын 100 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд 2012 оноос хойш оюутан солилцооны шугамаар нийт 2000 гаруй оюутан суралцан төгсөөд байна. ХААИС Эрээн хотын ОУДС-тай нягт хамтран ажиллаж, “Бүс ба Зам”-ын хүрээнд үйл ажиллагаа, цар хүрээ, хамтын ажиллагаагаа улам тэлэн өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм.