ХУРДАН” ЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН БАЙРАНД НЭЭГДЛЭЭ.
Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод суугаа Консулын газрын байранд байгууллаа.
Өнөөдөр /2024.02.14/ нээлтээ хийсэн энэ цэг нь хилийн чанадад байгуулагдсан 24 улсын 39 дэх цэг боллоо.
Консулын газарт “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод сурч, ажиллаж, амьдарч буй 870 гаруй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг цаг алдахгй, хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай авах боломж бүрдэж байна.
Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 56 байгууллагын 785 үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.