Бичигт-Зүүнхатавч боомтоор 8-аас доош суудалтай тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэллээ.
Бичигт-Зүүнхатавч боомтоор зорчигч тээврийн 8-аас доош суудалтай хувийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нээлтийн ажиллагааг 21-ний өдөр хийснээр КОВИД-19 цар тахлын үед зогсоод байсан суудлын авто машиныг нэвтрүүлэх үйл ажиллагаа сэргэв. Ийнхүү хоёр талын орон нутгийн иргэд хувийн тээврийн хэрэгслээр Бичигт-Зүүнхатавч боомтоор чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэж байна