images

Зүүнхатавч хилийн боомтод ачаа тээвэр нэвтрүүлэх ухаалаг гарц шинээр ашиглалтад орлоо.

Мэдээ мэдээлэл

2024-03-14

220

Зүүнхатавч боомтод ачаа тээвэр нэвтрүүлэх ухаалаг гарц шинээр ашиглалтад оруулснаар тус боомтоор импортлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ гэсэн мэдээллийг хятадын талаас мэдээлэв. Зүүнхатавч боомтод ачаа тээврийн орох 4, гарах 2 гарц бүхий ухаалаг гарц терминалыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад оруулж нээлт хийжээ. Ингэснээр экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна. Тус боомтоор 2023 онд Монголоос 2.7 сая тонн ачаа Хятад руу импортолсон бөгөөд энэ гарц ашиглалтад орсноор импорт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/s/TEwLA89jHh-0Ng3kG_fxPw